Сургууль, цэцэрлэгүүд 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-09-02 15:20:10
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд нээлтээ хийж шавь нараа хүлээн авлаа. 
Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, орлогч дарга В.Рэнцэндорж, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг болон холбогдох албаны бусад хүмүүс сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцож, багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд багачуудад сурлага хөдөлмөрийн амжилтыг хүсэв.
2018-2019 оны хичээлийн жилд тус аймагт сургуулийн өмнөх боловсрол олгох 29 цэцэрлэгт 131 үндсэн багш, 114 туслах багш ажиллаж, 144 бүлэгт 4930 хүүхэд хамрагдана. Ерөнхий боловсролын 29 сургуулийн 514 бүлэгт 11700 хүүхэд суралцаж, 710 багш ажиллана.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ