Өнөөдрийн арилжаагаар найман компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-03 17:36:54
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 1,039,157 ширхэг хувьцаа арилжсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал  14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4  компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дорнод импекс" ХК DIM+15.0 хувиар, Женко тур бюро ХК JTB+9.38 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" ХК TAV-14.94 хувиар,  "Монгол шилтгээн" ХК MSH-12.5 хувиар  буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "TOP 20" индекс 19642.58 нэгж болж 1.0 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,295,817,722,080.8 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_history/2018-09-01 энд дарж үзнэ үү.      
Холбоотой мэдээ