Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аян үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-09-05 14:56:38
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны  хоёрдугаар ээлжийн аяны нээлтийн ажиллагаа энэ сарын 7-нд  ГХЯ-ны “Их номин” танхимд болох юм байна.

 Гадаад харилцааны яам, АНУ-ын ЭСЯ-тай хамтран өнгөрсөн оны 10 дугаар сард “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяныг эхлүүлсэн юм.

Хоёрдугаар ээлжийн аянд Монгол иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-ын ЭСЯ нэгдэж байгаагаа илэрхийлжээ.  Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аяны  нээлтийн үеэр АНУ, БНСУ-ын ЭСЯ-ны консулууд виз мэдүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

 
Холбоотой мэдээ