Улсын хэмжээнд 8.1 мянган тонн үр тариа хураан аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-11 14:45:07
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 5-наас ангилан хадалтаар эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 3473 га-г ангилан хадаж, нийт 6.2 мянган га-гаас 8.1 мянган тонн үр тариа, 2.4 мянган га-гаас 34.5 мянган тонн төмс, 2 мянган га-гаас 23 мянган тонн хүнсний ногоо  хураан аваад байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийт 497.2 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал  хураан авахаар төлөвлөөд байна.
 

Холбоотой мэдээ