Гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлнө
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлдөг. Энэ жил нийслэлийн 116 мянган өрх, хөдөө орон нутгийн 22 мянган өрхөд 20 гаруй тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлэх аж.
2069 days