Атомын бөмбөг хаясан тухай мэдээг анх дамжуулсан эмэгтэй нас баржээ
ТОКИО./TASS/. Хирошима хотод атомын бөмбөг хаясан тухай мэдээг хамгийн түрүүнд дамжуулсан Японы иргэн эмэгтэй Ёсиэ Ока лимфома хэмээх цусны хорт хавдрын улмаас 87 насандаа таалал төгсчээ.
NHK телевизийн мэдээлснээр, тэрбээр 5 дугаар сарын 19-ны өдөр нас барсан боловч энэ тухай саяхан л нийтэд мэдээлсэн байна.
2996 days