Өнгөрсөн онд Орхон аймагт зам тээврийн ослын улмаас 9 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ
Орхон/МОНЦАМЭ/. ЦЕГ-аас бага насны хүүхдийг авто зам болон гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх “Зөвийг хэвшүүлье” аяныг хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаа, Эрүүл мэнд, ОБГ, ГБХЗГ зэрэг байгууллагууд хамтран нэг сарын аяныг эхүүллээ. Аяны хүрээнд “Сурагчийн аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо” арга хэмжээг зохион байгуулж байна.
1145 days