АРХАНГАЙ: Энэ онд 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ
Архангай /МОНЦАМЭ/. "Чулуут тул" НҮТББ-аас орон нутгийн байгаль хамгаалагчид, сайн дурын иргэд, эрдэмтэн судлаачдыг хамруулан Чулуутын голын сав газарт 2019 оноос “Чулуут тул 2030” төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд 2019-2021 оны гурван жилийн хугацаанд 1.8-2.3 см хүртэлх урттай хадран, 2.3-2.7 см урттай зэвэг загасны 1,230,000 жарамгайг лабораторид үржүүлэн байгальд нь тавьсан байна.
1067 days