АРХАНГАЙ: Япон Улсын Оита муж, Коконоэ хоттой аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү, “Эртний нүүдэлчдийн өлгий” аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй баг Япон Улсын Оита муж, Коконоэ хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2023 оны 12 дугаар сарын 13-14-ний өдөр албан ёсны айлчлал хийгээд иржээ.
511 days