Өмнөд Солонгосын иргэдийг Кэсонд зорчихыг хориглов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-07 13:30:28

ТОКИО. /Koydo/. Устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан тухай Умард Солонгосын мэдэгдэлтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам тус улстай хамтарсан аж үйлдвэрийн Кэсон бүсэд иргэдээ зорчихыг хэсэгчлэн хориглосон байна.   

Кэсоны үйлдвэрлэлтэй шууд холбоотой Солонгосын бизнес эрхлэгчдэд тус бүсэд зорчихыг зөвшөөрнө гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам мэдэгджээ. Гэхдээ энэ арга хэмжээг хэр удаан хугацаанд авахыг тус яам дурдаагүй байна.

Солонгос хоорондын аж үйлдвэрийн цогцолборын ажлыг сэргээх тохиролцоонд 2013 оны наймдугаар сарын дундуур хүрсэн билээ. Хэсэг хугацааны дараа мөн Кэсон цогцолборын ажлыг зохицуулах хамтарсан хороо байгуулах шийдвэрийг гаргажээ. Одоогийн байдлаар Кэсонд Умард Солонгосын 55 мянга гаруй ажилтан, Өмнөд Солонгосын 120 гаруй компани ажилладаг. Тус цогцолборын үйлдвэрүүдэд хувцас, гутал, цаг болон бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна.

Д.Жаргал

 

 

Related news