Нидерландад жолооны ард гар утсаар яривал 440 еврогоор торгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АМСТЕРДАМ, 2025 оны арванхоёрдугаар сарын 21 /Kazinform/. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нидерланд улсад замын хөдөлгөөний зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээ дунджаар 4 хувиар нэмэгдсэн тухай BILD цахим хуудсанд мэдээлснийг Kazinform агентлаг уламжиллаа.
Цахим хуудсанд бичсэнээр, hands-free
загварын тусгай төхөөрөмжийг ашиглахгүйгээр жолооны ард гар утсаар ярьсан
тохиолдолд ногдуулах торгууль хамгийн ихээр нэмэгдэж, 440 евро болсон байна.
Мөн хурд хэтрүүлсний торгууль
багагүй хэмжээгээр нэмэгджээ. Тухайлбал, хот дотор 5 км/цагаар хэтрүүлсэн бол
46 еврогоор, хурдны зам дээр 20 км/цагаар хэтрүүлсэн бол 229 еврогоор
тус тус торгоно. Түүнчлэн улаан гэрлээр гарсан тохиолдолд хамгийн багадаа 320
еврогоор, автомашинаа зогсоолд буруу байрлуулбал 130-аас дээш еврогоор,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан талбайд машинаа байрлуулбал 400 еврогоор
тус тус торгох ажээ.
Мөн бусад төрлийн зөрчилд
ногдуулах торгууль нэмэгдсэн байна. Тухайлбал, баруун талаар гүйцэж түрүүлбэл
320 еврогоор, бусдын автомашинд хэт ойртсон бол 380 еврогоор торгоно. Тухайн хүн хилийн чанадад байсан ч гэсэн торгуулийн мөнгийг суутгах бөгөөд торгуулиа
төлөлгүй хойшлуулах тусам үнийн дүн нь богино хугацаанд нэмэгддэг
байна.