Галд нэрвэгдэгсдэд туслах санд хагас тэрбум доллар хандивлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ, 2025 оны арванхоёрдугаар
сарын 23 Kazinform/. Хонконгийн Тайпоу дүүрэг дэх Хунфуюань орон сууцны
хороололд дэгдсэн гал түймрийн улмаас хохирогчдод туслах санд 514 сая доллар
хуримтлагдсан тухай Синхуа агентлаг мэдээлснийг Kazinform-ийн сурвалжлагч
дамжууллаа.
Энэ мөнгийг шатсан орон сууцны барилгуудыг
сэргээн босгох, хохирсон хүмүүст урт хугацаанд нийгмийн тусламж дэмжлэг үзүүлэхэд
зарцуулах ажээ.
Галын улмаас орон гэргүй болсон
581 хүн зочид буудлуудад, 559 хүн дотуур байранд, 3513 хүн түр сууцанд амьдарч
байна. Хохирсон хүмүүсийг байрлуулахад дахиад 1000 гаруй нэгж орон байр шаардлагатай
байгаа ажээ.
11 дүгээр сарын 26-нд Хонконгт
дэгдсэн гал түймрийн улмаас нийт 161 хүн амиа алдаж, 5 мянга гаруй хүн орон
гэргүй болжээ. ДНХ-ийн сорилыг ашиглан амиа алдсан хүмүүс хэн болохыг таних
ажиллагаа үргэлжилсээр байна.
Эдийн засагчдын тооцоолсноор, гал
түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ олон тэрбум хонконг доллароор хэмжигдэж
байгаа ажээ. Зөвхөн шатсан барилгуудын өртөг 5 тэрбум хонконг доллар буюу 642,3
сая ам.доллартай тэнцэж байна.
Хонконгийн цагдаагийн газар санаатай
бус хүн амины хэрэгт холбогдуулан 13 хүнийг баривчилжээ.