Ирэх онд Завханы 167 км авто зам засмал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-13 13:44:39

Завханы Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км авто зам концессын гэрээгээр баригдахаар боллоо.

Энэхүү замыг барих төслийн нийт хөрөнгө оруулалт буюу гэрээний үнэ 102,735,996 ам.доллартай тэнцэх төгрөг юм. Авто  замын барилгын ажлыг хоёр жилд багтаан хийж, 2017 онд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгажээ.

Концессын гэрээгээр барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь “China First Highway Engineering co.,ltd” бөгөөд барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хувийг дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэх юм байна.

Дашрамд дуулгахад Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар Нөмрөг, Сонгино чиглэлийн авто зам нь Улаанбаатараас Увс аймагруу зорчдог төв зам бөгөөд энэ зам засагдсанаар Увс аймаг нийслэл хоттой засмал замаар бүрэн холбогдох юм. 

Б.Мягмарсүрэн

Related news