“Хэнзхэн сайвар хээр” дууг нийтээрээ дуулах болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-29 15:20:44

Ховд аймгийн Дарви сумын сургууль “Авьяас”,”Ном” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд бүрийг сонгон, дугуйлан секцэд хамруулж үр дүнг тооцож үзжээ. Анги бүр уншдаг шүлэг, дуутай болж “Найрал дуу” наадмыг жил  бүр зохион байгуулж байна.

Монгол ардын дуу “Хэнзхэн сайвар хээр” дууг сургуулийн хүүхдүүд нийтээрээ дуулж сурчээ. Энэ дууг Дарви сумын малчид, ард түмний дунд үеэс үед дамжин дуулагдаж ирсэн нутгийн брэнд дуу аж.

Түүнчлэн нэг ангид 1-2 хүүхэд дуулж хуурддаг, авьяастай энэ тэр гэж цоллуулдаг байсан бол одоо авьяас хөтөлбөр хэрэгжсэнээр нийтээрээ дуулж, хуурддаг болж хүүхдүүд хоорондын харилцаа холбоо, үерхэл нөхөрлөл, сургууль, анги хамт олны оролцоо өргөжиж байна.

Аймгийн нийтийн номын сангаас зохион явуулдаг “Уран жиргээ” наадамд 4 “б” ангийн сурагч Ж.Буян-Эрдэнэ амжилттай оролцож 3-р байр эзлэн улсад оролцох эрх авчээ.

Энэ хичээлийн жилд Дарвийн сургууль сонгон дугуйланг сурагчдын сонирхолд нийцүүлэн явуулж байгаа нь хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд түлхэц өгч байна.

Өнгөрсөн жил Авьяас хөтөлбөрт давхардсан тоогоор 6251 сурагч хамруулж, 21 төрлийн сонгон дугуйланг 17 багш хичээллүүлжээ.

А.Бямбасүрэн

Related news