Цасны хэмжилт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн ХАА-н Цаг уурын салбраас тус аймгийн нийт нутгийн цасан бүрхүүлийн мэдээ зураглалыг гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна.
Хээрийн цасны хэмжилтээр Шарга сумын Улаантуг, Сондуулт, Хамтын хүч багуудад 15-20 см, Баянголд 7-10 см, Тайшир сумын нийт нутгаар 10-40 см, Төгрөг сумын Хүрэнгол багт 26-40 см, Тунгалаг багт 18-20 см, Цагаанхайрхан, Төгрөгийн эх багуудад 15 см, Мааньт багт 5 см, Дэлгэр сумын нийт нутгаар 10-15 см, Дарив сумын Хужирт, Жавхлант багуудад 5-10 см, Ихэс багт 5 см, Баян-Уул сумын Баянбогд, Алтангадас, Чандмань-Уул багуудад 5-10 см, Баянговь, Хүйсийн говь, Баянхайрхан багуудад 0-5 см, Жаргалан сумын Тээл багт 5-10, Бүрэн, Завхан гол багуудад 5 см, Халиун сумын Сүүж, Олонбулаг багт 10 см, Чацран, Гүү бариач багуудад 5 см, Цогт сумын нийт нутгаар 7-10 см, Цээл сумын Бүрэн, Жаргалт багуудаар 15-20, Баянгол, Дэрстэй багуудаар 8-10 см, Эрдэнэ сумын нийт нутгаар 10-20 см, Бугат сумын нийт нутаг 0-5 см, Тонхилын нийт нутгаар 5-10 см, Есөнбулаг сумын нийт нутгаар 5-10 см, Хөхморьт сумын нийт нутгаар 10-15 см цастай байна.
Цасны дундаж зузаан сумын төвүүдэд хэмжсэн хэмжилтээр Есөнбулаг сум, Гуулин тосгонд 9 см, Цээлд 8 см, Хөхморьт, Тайшир, Цогт, Шарга сумуудад 7 см, Халиунд 6 см, Чандмань, Эрдэнэд 5 см, Төгрөг, Жаргалан, Дэлгэрт 4 см, Алтайд 3 см, Баянтоорой тосгонд 2 см, Дарив, Баян-Уул, Тонхил сумуудад 1 см зузаан цастай байлаа.
Цасны нягт Дэлгэр, Есөнбулаг, Алтай, Цээл, Эрдэнэ, Шарга, Цогт, Тайшир, Хөхморьт сумууд болон Гуулин тосгонд 0.14-0.24 г/см3 гэж тодорхойлсон байна.
Говь-Алтай аймаг Ш.Цоодол