Холын Алтай ойртлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 09:16:00

Ховд аймгийн Алтай сум аймгийн төвөөс 300 км алс Алтайн цаадахь говийн бүсийн сумын нэг. Аймгийн төвтэй хатуу хучилттай замаар холбогдсоноор хонон өнжин явж хүрдэг цаг ард хоцорч, өглөө эртлэн сумаасаа гарч, ажлаа амжуулаад оройдоо буцдаг болсон нь холын Алтай ойр болсныг гэрчилнэ.

Алтай сум өнгөрөн одсон хонин жилд улс орон хямралтай байсан хэдий ч нэгдэн нягтарч, хамтран ажиллаж ард түмнийхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж, нүдэнд үзэгдэн, гарт баригдаж, түүхэнд үзэгдэх олон ажлыг амжуулсан юм.

Алтай сумын засаг даргаар 8 дахь жилдээ ажиллаж байгаа  засаг дарга Р.Бадамцэцэг,түүний сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт Засгийн газрын тогтоолоор баталсан аргачлалын дагуу тооцон үзэхэд 80,2 хувийн биелэлттэй байна.

Мал сүрэг нь таван төрөл дээрээ 20000-аар өсөж,125000 мал тоолж, 12 мянгат малчинтай болжээ.

Төрийн болон төсөвт байгууллагууд өмнөө тавьсан зорилто хэрэгжүүлж, зам талбай засагдаж, авто зогсоол бий болж, өндөр хүчдэлийн шугам ашиглалтад орж, үйлдвэр үйлчилгээ сэргэж, ажлын байр нэмэгдэж байна.

А.Бямбасүрэн

                                          

Related news