Амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагч, уран бүтээлчдээ шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-27 19:08:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун болон ЗДТГазар 2018 онд Улс, Дэлхийн түвшний уралдаан тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож, байр эзэлсэн шилдгүүдээ хүлээн авч уулзан урам хайрлаж, мөнгөн урамшуулал олгожээ.

Дасгалжуулагч О.Буянтогтох “Сагсан бөмбөгийн U15 УАШТ, дасгалжуулагч Г.Цацралтболд БНГУ-ын ''EASTER CUP MOABIT-2018'' тэмцээн, дасгалжуулагч Э.Нарангэрэл болон Ц.Энх-Амар нар “Мини сагсан бөмбөгийн УАШТ-д  тамирчин сурагчдаа сайн бэлтгэж, амжилттай оролцжээ.

Таеквондогийн дасгалжуулагч Ц.Отгончулууны бэлтгэсэн сурагчид Sonnam open ОУ-ын ''А'' зэрэглэлийн тэмцээн, Chonju open ОУ-ын ''А'' зэрэглэлийн тэмцээн,  Оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Таеквондогийн Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тэргүүн болон дэд байр эзэлсэн амжилт гаргсан байна. 

Ой тогтоолтын Улс, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийн шагналтан Г.Мянганбаяр, Соробан сампингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан цомын эзэд, Өсвөрийн Улсын аварга шалгаруулах Шагайн харваа тэмцээний ганцаарчилсан болон багийн харвааны тэргүүн байрын шагналтнууд, Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан таимрчид мөн шагнагджээ.

Гар бөмбөгийн дасгалжуулагч Т.Эрдэнэсүх, Д.Алтанзул, Д.Болор-Эрдэнэ нарын удирдсан баг тамирчид Өсвөр үеийн  15-16 насны Улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол Улсын гавъяат багш, дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, Миний волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон ажээ.

Энэ үеэр дээрх тамирчдыг бэлтгэсэн дасгалжуулагч, багш нар болон шилдэг уран бүтээлч Ю.Дамдин, С.Ариунбямба, Н.Бямбасүрэн  нарт мөн шагнал гардуулсан юм.  

Related news