“Huawei” компанийн орлого өсжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-12-31 11:53:16

БЭЭЖИН. /CNN/. БНХАУ-ын харилцаа холбооны технологийн “Huawei” компанийн орлого 2019 онд 850 тэрбум юань буюу 122 тэрбум ам.доллар хүрснийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 18 хувиар өссөн байна.


Huawei” компанийн төлөөлөгч Эрик Сюгийн мэдээлснээр, энэ онд 240 сая ухаалаг гар утас худалдаалагдсан нь өнгөрсөн оныхоос 17 хувиар өсжээ. “Эдгээр үзүүлэлтийг урьдчилан таамаглаж байсантай харьцуулахад сул байгаа хэдий ч бизнесийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, бид тулгарсан саад тотгоруудын эсрэг бат зогссон” гэж Эрик Сю нэмж хэлжээ.


Huawei” дэлхийн эдийн засгийн өсөлт суларсан, АНУ шахалт үзүүлсэн зэрэг хэд хэдэн сорилттой тулгарсныг Эрик Сю мөн онцолжээ. Энэ оны тавдугаар сард АНУ худалдааны хар жагсаалтдаа “Huawei” компанийг оруулсан бөгөөд ингэснээр “HuaweiАмерикийн компаниудтай тусгай зөвшөөрөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан юм.


Ирэх онд “Huawei” компанийн ухаалаг гар утаснууд “Google” компанийн үйлчилгээнүүдгүйгээр худалдаанд гарах тул Хятадаас бусад орон дахь борлуулалтын хэмжээ буурч магадгүй хэмээн зах зээлийн судалгааны мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.  

Related news