Ард түмнээ хайрлая намын мөрийн хөтөлбөрийг буцаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 14:23:52

Хөвсгөл аймагт Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  сонгуульд нэр дэвших нам, бие даагчдын мөрийн хөтөлбөрт аймгийн Аудитын газар нийцлийн аудит хийж Ард түмнээ хайрлая намын мөрийн хөтөлбөрийг буцаасан байна.

Тус намын мөрийн хөтөлбөрт тусгасан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн тооцоо нь орон нутагт нэр дэвшигчдэд  зориулагдаагүй, төв намынхаа УИХ-д нэр дэвшигчид зориулсан, орон нутагт мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийн тооцоо байхгүй байгаа тул хууль зүйн дагуу ирүүлэх  албан ттоотыг Ард түмнээ хайрлая намд Хөвсгөл аймгийн Аудитын газраас хүргүүлээд байгаа ажээ.

Тус аймгийн хэмжээнд 6 нам, 5 бие даагч хуулийн хугацаанд Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгснөөс 5 нам, 5 бие даагчийн мөрийн хөтөлбөр хууль эрх зүйд нийцсэн гэсэн дүгнэлт авсан байна. Орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам, Монгол ардын нам, Эх орон нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Ард түмнээ хайрлая нам, 5 бие даагч  хуулийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө Аудитын газарт ирүүлсэн байна.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 
 

Related news