Төрийн банкны салбар шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:21:37

Говь-Алтай аймаг дахь Төрийн банкны салбар өнгө үзэмж сайтай гурван давхар шинэ барилгаа ашиглалтанд хүлээн авлаа.

Нийтдээ 1.3 тэрбум төгрөгний өртөг бүхий энэхүү барилгыг Улаанбаатар хотын “Их найман баганат” ХХК  богино хугацаанд өнгө үзэмж чанар сайтай барьж ашиглалтанд өгсөн байна. Өчигдөр болсон барилгын нээлтэнд оролцсон Төрийн банкны удирдлагууд барилгын компаний хамт олонд талархлаа илэрхийлж тус банкаар үйлчлүүлэгч, харилцагчдаа байнга хамтран ажиллахыг хүсэж, тэдэнд банкны шуурхай үйлчилгээг цаг алдалгүй хүргэж байхаа илэрхийллээ. 

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news