Хоёр суманд гоц халдварт шүлхий өвчин гарчээ

ОРОН НУТАГТ | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2022-01-19 14:46:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хоёр суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гараад байна. Сүхбаатар, Баяндэлгэр сумын нутагт өвөлжиж байсан Баруун-Урт сумын малчдын хотонд шүлхий өвчин гарч, одоогоор тухайн нутгуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна гэж аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Иймд дээрх сумдын малчдыг малын хөдөлгөөн, нүүдэл хийхгүй байх, мах мал худалдан борлуулахгүй байх, цаашлаад иргэд малчид хорио цээрийн дэглэмийг сайтар мөрдөхийг анхаарууллаа. Учир нь улс даяар гоц халдварт шүлхий өвчний тархалт их байгаа бөгөөд орон нутагт ч энэ эрсдэл их гэдгийг сануулав.   

Related news