Анх удаа цусаа өгсөн хүнд “U-money” карт өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2015-10-02 11:46:40

Сайн дураараа цусаа өгөх үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс анх удаа цусаа бэлэглэсэн хүн бүрт  “U-money”, харин  давтан өгч байгаа  тохиолдолд  цэнэглэсэн карт өгөх юм.

Сар бүрийн 3-ны өдрийг  “Сайн дураараа цусаа хандивлах өдөр” болгосоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ.  Уг арга хэмжээнд эхэн үедээ хүмүүс  олноор ирж  эрдэнэт хүний амь насыг аврах буянтай үйлсэд  идэвхтэй  оролцож байсан бол сүүлийн саруудад хүмүүсийн тоо цөөрсөн байна.

Сайн  дураар цусаа бэлэглэх энэ аяныг  Цус  судлалын үндэсний төв,  “Улаанбаатар  смарт карт” компаниуд хамтран зохион байгуулж байгаа юм. Харин энэ удаагийн аянд зориулж 60 мянган  карт тусгайлан хэвлүүлсэн байна. Элэгний В,С вириусгүй,  17-60 настай  эрүүл  хүмүүс  сайн дураараа цусаа бэлэглэх боломжтой.

Д.Өлзий

Related news
Comments