Хэнтий аймгаас томилогдсон ажлын баг Дорнодод туршлага судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-11 12:32:38

Дорнод /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын баг Дорнодод туршлага судалж байна. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Б.Алтансүх, Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн нар хүлээн авч уулзан, Дорнод аймгийн бүтээн байгуулалтын ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, арга хэмжээний мэдээллийг танилцууллаа.

Ирэх онд Хэнтий аймгийн 100 жилийн ой тохиохтой холбогдуулан Чингис хотод шинээр байгуулахаар төлөвлөж буй ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, хог хаягдлын менежментийг сайжруулахтай холбогдуулан ажлын баг Дорнод аймгаас туршлага судалж байгаа аж.

Related news