Ирэх намар 1500 хүүхдийн суудалтай сургуулийг ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-27 09:57:25
Хэнтий /МОНЦАМЭ/ 1500 хүүхдийн суудалтай Хэрлэн лаборатори нэгдүгээр сургуулийн барилгыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус сургуулийн барилгын явцтай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ХБТХОХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ГХБХБГ-ын хяналтын мэргэжилтэн нар танилцаж, шуурхай барьж ашиглалтад оруулах үүрэг чиглэл өглөө.
Барилгыг улсын төсвийн 13.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр “Содон Номин Констракшн” ХХК барьж байна. Барилга дээр 120 хүн ажиллаж байгаагийн 30 нь орон нутгийн иргэд байна.
Related news