СҮХБААТАР: Даян аварга Н.Батсуурь түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 100, 101
жил, Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Зүүн бүсийн хурд 2022
баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь
долоо даван түрүүлэв.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,
аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэсэн бөгөөд түүний хувьд 2019 онд аймгийн
арслан, 2022 онд буюу 80 жилийн ойн баярын өмнөх өдөр зохион байгуулагдсан
барилдаанд түрүүлж арслан цолоо бататган хурц чимэг нэмээд байсан билээ.