СҮХБААТАР: ЕБС-ийн 29 багшийг 3 сая, СӨБ-ын есөн багшийг 2 сая төгрөгөөр шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-02 11:40:24

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар Нэг МөрөөдөлТББ-аас хоёр дахь удаагаа зохион байгуулж буй "Шилдэг багш" шалгаруулах уралдааны хоёрдуаар шатанд тэнцсэн багш, удирдах ажилтнуудын нэрс тодорлоо.

Хоёрдугаар шатнаас ЕБС-ийн 29 багш, таван менежер, гурван захирал, СӨБ-ын есөн багш шалгарсан бөгөөд ЕБС-ийн 29 багш тус бүр гурван сая, СӨБ-ын есөн багш тус бүр хоёр сая төгрөгөөр шагнуулах юм.

Харин гуравдугаар шатанд ЕБС-ийн 22 багш, таван менежер, гурван захирал, СӨБ-ын есөн багш шалгарч өрсөлдөх болсон бөгөөд шилдэг менежер, захирал тус бүр таван сая төгрөг, СӨБ-ын Шилдгийн шилдэг багш есөн сая төгрөг, БШУГ-ын шилдэг нэг мэргэжилтэн нэг сая төгрөг, ЕБС-ийн “Шилдгийн шилдэг багш”-ийгГран-пришагнал буюу хоёр өрөө байраар тус тус шагнаж урамшуулна.

Хоёдугаар шатнаас шалгарсан багш нарын шагналыг 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гардуулж, финалын шатны шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сард Баруун-Урт суманд зохион байгуулахаар болжээ.


"Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас Сүхбаатар аймгийн суурь боловсролын чанарыг сайжруулах зорилгоор олон төрлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг ньШилдэг багшшалгаруулах уралдаан юм. Тус төслийн журмын дагуу нэгдүгээр шатны шалгаруулалтыг сургууль, цэцэрлэг дээрээ зохион байгуулж шалгарсан багш, менежерүүд өөрийн материалыг хоёрдугаар шатны шалгаруулалтад хүргүүлсэн билээ. Уралдааны шалгаруулалтыг Улаанбаатар хотод салбарын мэргэжлийн багш, мэргэжилтнүүд хийдэг.

Энэ бол уралдаан гэхээсээ илүүтэй орон нутгийн болосвролын салбарт хийж буй маш том хөрөнгө оруулалт. Хоёр дахь жилдээ болж буй тус уралдаан нь энэ жилийн тухайд хамрах хүрээгээ тэлснээрээ онцлог. Өөрөөр хэлбэл энэ удаад СӨБ-ын багш нар болон БШУГ-ын мэргэжилтнийг оролцуулсан нь уралдааныг илүү өрсөлдөөнтэй болгохын зэрэгцээ боловсролын салбарын багш нарыг жигд хамруулах болсон нь олны талархлыг илүү ихээр хүлээж буй.

 

Related news