СҮХБААТАР: Ус цэвэршүүлэх төхөөрөмжийн угсралтын ажил удахгүй эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-06 09:32:53

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ундны усны цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг хийж байна. Энэ сардаа багтаан тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, угсралтын ажлыг шууд үргэлжлүүлнэ. Улмаар энэ ондаа багтааж ундны усны цэвэршүүлэх төхөөрөмжийг ашиглалтад оруулах урьдчилсан төлөвлөгөөг гарган ажиллаж байгаа тухай "Дөрвөлж" компанийн зүгээс мэдэгдлээ.

Өөрөөр хэлбэл Баруун-Уртынхан тун удахгүй эрүүл ахуйн шаардлага хангасан ус хэрэглэх боломж бүрдэнэ. Олон жил яригдсан ундны усны цэвэршүүлэх төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтаар шийдвэрлэсэн байдаг. 2016 онд орон нутгийн төсвийн нэг тэрбум гаруй төгрөгөөр уг төхөөрөмжийг шинээр суурилуулж байсан ч зориулалтын бус гэх шалтгаанаар ажиллахгүй болсон билээ.

"Дөрвөлж" компани дээрх ажлаас гадна өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хангаж буй. 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 85 ажил төлөвлөж, одоогоор 62 ажил нь хийгдэж, төлөвлөгөөний биелэлт 73 хувьтай байна.

 

Related news