БУЛГАН: Монголын анхны хурандаагийн хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-09-28 15:32:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын төв цэцэрлэгт Монголын анхны хурандаа З.Жанцангийн хөшөөг босголоо.


Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 06 дугаар тушаалаар Цэргийн явдлын яамны 2-р хэлтсийн дарга З.Жанцанд хурандаа цол олгож байжээ. Энэ нь манай улсад хурандаа цол бий болгож анх олгосон тохиолдол аж. Анхны хурандаа З.Жанцан нь тус аймгийн Бүрэгхангай сумын харьяат юм.

Related news