СХД-т 150 хүүхдийн цэцэрлэгийг хандиваар барьж ашиглалтад орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нямбаатар” сангийн санаачилгаар эхлүүлсэн 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг СХД-т үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Энэхүү бүтээн байгуулалт иргэд, олон нийтийн хандиваар босож байгаа юм. Цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.
Тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан гэр цэцэрлэгийн суурин дээр шинэ цэцэрлэг барихаар төлөвлөж 2022 оны 3 дугаар сард анх шав тавьж байжээ.