“Үнэт эрдэнийн чулуу” марк худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-03-01 14:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үнэт эрдэнийн чулуусэдэвт маркийн анхны өдрийн нээлт Чингис хаан музейд боллоо.

 

Түүх соёлын чулуун дурсгалаар хэдий чинээ арвин бол төдийчинээ баян өв соёлтой улс үндэстэнд тооцогддог. Тийм баян өв соёлтой орны нэг нь Монгол гэж хэлж болно. Монгол орны газар нутаг нэн уудам, эрдэс баялгаар арвины дотор үнэт эрдэнийн чулуу тодорхой хувийг эзэлдэг. Гэрэл нэвтлэх, ойлгох, задлах, саринуулах чадвар их, өвөрмөц гүймэл өнгө гялбаатай, бат бэх, хатуу, өндөр үнэ хүрдэг, хүний биед эерэг нөлөөлдөг, химийн бодист тэсвэртэй, сайтар өнгөлөгддөг зэрэг гойд шинж чанарыг агуулсан эрдэс чулуулгийг үнэт эрдэнийн чулуу гэдэг байна. Үнэт эрдэнийн чулуу нь бусад төрлийн ашигт малтмалыг бодоход маш бага хэмжээтэй тааралддаг онцлогтой.

 

Монгол маркт чулуун хөшөө, археологийн олдвор зэрэг сэдвээр 30 гаруй удаа, 2017 онд ШУТИС-ийн “Геологи, эрдэс баялгийн музей”-тэй хамтран “Есөн эрдэнэ” сэдэвт хэлхээ марк хэвлэн гаргаж байжээ.

 

Үнэт эрдэнийн чулуумаркт анар, мана, халтмар, бадмаараг, молор, болор эрдэнийн талстуудыг дүрслэн оруулсан байна. Маркийг бүтээхэд химич, эрдэс судлаач, сэтгүүлч, цуглуулагч МУСГЗ Г.Гонгоржав, гэрэл зургийн “ГАММА” агентлагийн захирал, МУСГЗ С.Цацралт нар мэргэжлийн зөвлөгөө өгч, зураг материалаар ханган хамтран ажиллажээ.







Related news