ОРХОН: “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгт 1000 гаруй өрх оролцлоо

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2023-05-15 14:27:40
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийг өнгөрсөн ням гаригт “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүүхэд залуучуудын дунд соёл, урлаг, спортын тэмцээн, аав, ээж нарын дунд АХА, буухиа тэмцээн зохион байгуулсан юм. Нийт 1000 гаруй өрх оролцсон байна.

Дэлхийн гэр бүлийн өдрийг угтаж Орхон аймаг нэг сарын турш гэр бүлд чиглэсэн сургалт, илтгэл, зөвлөгөө, мэдээлэл, тэмцээн уралдаан зарласан. Албан байгууллага бүр ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх шийдлүүдийг танилцуулж, сайн жишгийг олон нийтэд сурталчилсан байна.