Сурагчдын үдийн хоолонд 176.5 тэрбум төгрөг зарцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсролоос эхлээд мэргэжлийн сургалтын байгууллагын дотуур байрны оюутнууд гээд нийт 730 мянга орчим хүүхдэд 1500-4300 төгрөгийн хоолоор үйлчилж байна.
Улсын төсвөөс 2022-2023 оны хичээлийн жилд суралцагчдын хоолонд нийт дүнгээр 176.5 тэрбум төгрөг зарцуулжээ.
Манай улсын сургуулийн орчинд 2006 оноос “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж, үе шаттай нэмэгдүүлсээр байгаа. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд батлан, 2021 онд үдийн цайг үдийн хоол болгон өргөжүүлж, 1500 төгрөгт багтаан халуун хоолоор бага ангийн сурагчдад үйлчлэх болсон юм.
Related news

President of Mongolia Khurelsukh Ukhnaa Congratulates Honored Athlete of Mongolia Tsendbaatar
3 days

President of Mongolia Khurelsukh Ukhnaa Congratulates Honored Athlete of Mongolia Tsendbaatar
4 days