ДОРНОД: Аймгийн Музейн буриад угсаатны танхимд ахуй соёлын өвөрмөц үзмэр олон бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-01-09 15:32:40

Чойбалсан, 2023 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Музейн буриад угсаатны танхимд ахуй соёл, уламжлалт хувцас, гоёл чимэглэл, бусад эд зүйлсийг дэлгэн харуулсан байдаг. Энэ танхимыг 2013 онд анх тохижуулан нээж байсан юм.


Танхимын голд буй ходок тэргийг л гэхэд Баяндун сумын буриад дархан Бодонгууд овогтой Зундуйн Балжинням 1960-аад онд эдэлж хэрэглэж байжээ.

Энэхүү ходок тэрэг нь бул, хигээс, мөөр, арал зэргээс бүтсэн бөгөөд хомуут худрага, эмээл, шоохойн тоногтой.

Хомуут нь зөөлөвч, эсгий бүхий хавчаар модтой, тэрэгний аралд бэхлэх зориулалтын суран гогцоо, уяатай.

Хомуутын хавчаар мод, уяаны чанга сулыг сайтар тохируулж, босоо далтай морины хомуутны суран гогцоог  хавчаар модны дунд хэрд, налуу далтай моринд бол түүнээс доор гаргавал хөллөгөөнд тохирдог аж.


Сонирхуулахад буриадууд нь эртний гаралтай Монгол угсаатны нэг билээ. Цагаангууд, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хөвдүүд, Харгана, Хуацай гэсэн Хорь 11 овогтой, мөн Галзууд, Хөвдүүд, Хуацай, бодонгууд, Шарайд, Халибин, Цагаангууд гэсэн Агын найман овогтой.


Монгол Улсын буриадууд хэл аялгууны хувьд Онон-Улзын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу, цонгоол буриадын аялгуугаар хэлэлцдэг.


Related news