Залуучуудын олимпод оролцох тамирчдад төрийн далбаа гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-19 17:33:46

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Канвон-2024” залуучуудын өвлийн олимпын наадмын албан ёсны нээлт өнөөдөр 20:00 цагаас болно. Тус наадмын Монголын багийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар “Канвон-2024” наадамд эх орноо төлөөлөн оролцох залуу тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцан, төрийн далбаагаа гардуулан өгч, амжилт хүслээ.


Нээлтийн ёслолд Монгол Улсын тугийг уулын цанын тамирчин М.Манлайжав, биатлоны тамирчин Д.Нямсүрэн нар хамтдаа барьж жагсах юм. Нээлт Gangneung Oval ордонд болох бөгөөд к-попын шилдэг одод уран бүтээлээ толилуулах нь энэ өдрийн оргил мөч байх болно. Уг ордныг “Пёнчан 2018” өвлийн олимпын наадамд зориулан босгосон бөгөөд тэшүүрийн төрөлд ашиглаж байв.  



Related news