БУЛГАН: 73900 га талбайд ойн хөнөөлт шавж голомтолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-13 13:51:16

Булган, 2024 оны зургаадугаар сарын 13. /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ой бүхий зарим суманд ойн хөнөөлт шавжийн судалгаа хийж, 73900 га талбайд хөнөөлт шавж голомтолсныг илрүүлжээ. 




Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг “Их оргил ой” ХХК шалгарч гэрээ байгуулан, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Сайхан, Баян-Агт, Бугат, Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Орхон сумын 431000 га талбайд хийлээ.

Судалгааны явцад якобсоны төөлүүрч эрвээхэй, сибирийн хүр эрвээхэй, шинэсний шилмүүс хуйлагч илэрсэн байна.

 





 

Related news