ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 57,9 хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-08-14 12:45:13

Говь-Алтай, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 11-ний байдлаар Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага  нийт нутгийн 57.9 хувьд сайн байна.


Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт өнөөгийн байдлаар ямар байгаа тухай танилцууллаа. Нийт нутгийн 57.9 хувь буюу Есөнбулаг, Баян-Уул, Хөхморьт, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Төгрөг, Цогт, Эрдэнэ, Чандмань, Шарга суманд зуншлага сайн буюу бэлчээрийн ургамлын ургалт сайн байна. 


Харин 42.1 хувь буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Дарви, Бигэр, Тайшир, Цээл, Халиун суманд зуншлага дунд буюу ургалт удаашралтай байгаа тухай мэдээлэв. Мөн одоогоор малын усан хангамж сайн, тарга хүч дунд зэрэг байгаа тухай мэлээллээ.

Related news