ДОРНОД: Мод тарих газрын хөрсний судалгаа хийхийг даалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Долоо хоног бүрийн
даваа гаргийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын
дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд цаг үеийн нөхцөл байдалтай
холбогдуулан мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын 2024 оны үйл ажиллагааны мэдээлэл,
Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн талаарх мэдээллийг тус тус танилцууллаа.
Аймгийн Засаг дарга
Б.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээлэлтэй холбогдуулан дараах үүрэг даалгаврыг өгөв.
Үүнд:
1.Цаг агаарын эрсдэлт
байдал үүссэнтэй холбогдуулан цаашид нөхцөл байдал хүндрэхээс өмнө анхааруулга
мэдээлэл өгч, хариу арга хэмжээ авах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллахыг
мэргэжлийн байгууллагын дарга нарт,
2.Аймгийн Засаг даргын
захирамжаар дэд бүтэц, хөрөнгө оруулалтын чиглэлээр томилогдсон ажлын хэсгүүд
нэн яаралтай ажлын дүгнэлт, саналыг танилцуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга болон
холбогдох ажлын хэсгийн дарга нарт,
3.“Тэрбум мод” үндэсний
хөдөлгөөний хүрээнд мод тарих газрын хөрсний судалгаа хийж ажиллахыг “Чойбалсан
хөгжил” ОНӨААТҮГ-ын даргад, нийт байгууллагад мод хэрхэн тарих мэргэжлийн
зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын
даргад, тарьсан модыг арчилж ургуулахад онцгой анхаарч ажиллахыг нийт
байгууллагын дарга нарт,
4.Албан байгууллагууд
өөрсдийн эзэмшлийн ойр орчмын цас, мөсийг цэвэрлэж иргэдэд эрсдэлт нөхцөл
үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт тус тус
үүрэг болголоо.