"Монголчууд: хоёр цаг хугацаа" олон улсын үзэсгэлэнг Ритберг музейд гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран Щвейцарын Холбооны улсын Цюрих хотын Ритберг музейд 2025 оны 10 дугаар сард "Монголчууд: хоёр цаг хугацаа" олон улсын үзэсгэлэнг гаргахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд Чингис хаан Үндэсний музейн захирал, академич
С.Чулуун Ритберг музейн захирал Ионханн Белцтэй уулзаж, үзэсгэлэнгийн ерөнхий
үзэл баримтлал, ном хэвлэл, хамтарсан соёлын сурталчилгаа, музейн боловсрол,
үзэсгэлэнгийн кураторыг сургах зэрэг асуудлыг шийдвэрлэлээ.
Тус музей гадаад
хамтын ажиллагаагаа өргөтгөж, Европын улс орнуудтай хамтран тусгай үзэсгэлэн
хамтарсан ном хэвлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлаар Унгар, Их Британи, Норвег,
ХБНГУ, Чех, Франц, Дани улстай идэвхтэй бодит хамтын ажиллагааг эхлүүлж,
ажилтнуудаа сургаж эхлээд байна.
Мөн 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Чингис хаан" үзэсгэлэнг Прага хотод гаргахаар төлөвлөжээ.
Щвейцарын Холбооны улсын Цюрих хотын Ритберг музей тус улсын хамгийн том урлагийн
музей төдийгүй Ази, Африк, Америк, далай тэнгис дэх улсуудын уламжлалт болон
орчин үеийн урлаг, соёл өвийн томоохон цуглуулгатай. Нийт 23 мянга орчим үзмэр, 37 мянга гаруй угсаатны
зүйн гэрэл зураг цуглуулганд нь багтдаг байдаг аж.