УВС: Сар бүрийн 3-нд цусаа хандивлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-04 17:35:04

Улаангом. 2025 оны 1 дүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны станцын төвийн хамт олон сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгуулж хэвшсэн байна.


Энэ хүрээнд энэ сарын 3-ны өдөр Улаангом сумын ЕБ-ын Цогцолбор 2-р сургуулийн Өсвөрийн улаан загалмайн бүлгэмийнхэнтэй хамтран Улаангом политехник коллежийн сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулснаас гадна цусны донорын тухай танилцуулж, цусаа өгч бусдад амьдрал бэлэглэхийг уриалжээ.


Энэ үеэр зарим сурагчид болон Цусны станцын төвийн ажилчид цусаа өгчээ.

Related news