СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг баталлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-01-31 20:47:21

Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 40 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 97.5 хувьтай байлаа.

 

Тус IV хуралдааны нэгдүгээр асуудал болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог танилцуулж, хэлэлцүүлэн батлав.

 

“Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-д иргэдээс санал авахдаа аймгийн удирдлагууд биечлэн сумдад ажиллахын зэрэгцээ цахимаар иргэдийн саналыг авчээ.

 

Төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, бүсчилсэн хөгжлийн үзэл, орон нутгийг хөгжүүлэх, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах зэрэг дөрвөн бүлгийн 18 дэд бүлэг, 170 зорилттой боловсруулсан байна.