ДОРНОД: Он гарсаар найман удаа хээрийн түймэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ он гарсаар найман удаа хээрийн түймэр гарчээ.
Харин ахуйн гал түймрийн 22 дуудлага бүртгэгдээд байгаа юм. Түүнчлэн Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2023 онд ой хээрийн түймрийн 39, 2024 онд 38 дуудлага мэдээлэл Зүүн бүсийн төв Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Энэ өвөл цас бага орсон учраас бүх нутгаар хуурайшилт их байна. Өнөөдрийн байдлаар Дашбалбар, Халх голын сав нутгаар түймрийн аюул бага зэрэг, бусад нутгаар дунд зэрэг байна гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд цаг агаар муудаж, салхи ихэнх нутгаар секундэд 9-14, зарим нутгаар 16-18 м/с хүрч ширүүсэх тул хээрийн түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.
"Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой,
хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын
20-ноос 6 дугаар сарын 10, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг
хэлдэг.
Related news

