Улсын аваргын мэтгэлцээний тэмцээний шилдэг багийн тоонд багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-02 21:26:06

Ерөнхий боловсролын сургуулиудийн дунд зохион байгуулдаг улсын аварга шалгаруулах Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Эко” 3-р сургуулийн хүүхдүүд шилдэг багийн тоонд оржээ.

Энэхүү тэмцээнийг Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй иргэн болгох, өөрийн гэсэн үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна. Энэ удаагийн ерөнхий боловсролын сургуулиудын аварга шалгаруулах Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1800 гаруй сурагчид оролцжээ. Уг тэмцээний эхний шатнаас 60 багийн 180 сурагч хоёрдугаар шатанд тунаж өрсөлдсөн байна. Гурав хоног үргэлжилсэн энэхүү тэмцээнд Мандал сумын “Эко” сургуулийн Шатрын хүү”, “Давстай сахар-2” багууд маш амжилттай оролцож шилдэг 8 багийн нэгээр шалгарсан амжилт үзүүлжээ.

 Ч.Отгонцэцэг

Related news