Нийтийн хог цэвэрлэгээний сарын аян амжилттай өрнөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатар сумын Засаг даргын А/135 тоот захирамж гарсан байна. Уг захирамжийн дагуу Сүхбаатар сумын хэмжээнд Нийтийн хог цэвэрлэгээний сарын аяныг амжилттай өрнүүллээ.
Аяны хүрээнд аймгийн Засаг даргын албан даалгавар, сумын Засаг даргын захирамж, ухуулах сурталчилгааны хуудас зэргийг суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн Цагдаагийн газар, “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, “Алтан тариа” ХХК, “Төмөр зам”-ын байгууллагууд, Нийтийн номын сан, Тагнуулын газар, “Номин” ХХК, “Жуулчин Сэлэнгэ” ХХК, “Программ” ХХК, Ерөнхий боловсролын бүх сургуулиуд, цэцэрлэгүүд, Сүхбаатар сумын 8 багийн иргэд маш идэвхтэй сайн оролцжээ. Тодруулбал Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, аймгийн Онцгой байдлын газар, сумын ТҮГ-ууд хамтран “Буурхээр” 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Буурын гол”-ын эрэг дагуух хог болон гол доторх хогийг түүж цэвэрлэн нийт 5 тонн хог хаягдлыг хогийн цэгт тээвэрлэн зөөжээ. Ийнхүү дээрх байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан Бүх нийтийн хог цэвэрлэх ажилд хамт олноороо идэвх санаачлагатай оролцсон байна.
Ч.Отгонцэцэг