Эрүүл мэндийн цахим бүртгэлийн ажлыг Сэлэнгэ аймаг хамгийн түрүүнд эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг 18-аас дээш насны иргэдээ эрүүл мэндийн иж бүрэн үзлэг оношлогоонд хамруулан цахимжуулан бүртгэлжүүлэх ажлыг Сэлэнгэ аймаг Монгол Улсын хэмжээнд хамгийн түрүүнд эхлүүллээ.
Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоноос зохион байгуулж байгаа энэхүү ажил нь Монгол Улсын хэмжээнд хамгийн түрүүнд хийгдэж байгаа ажил гэдгээрээ онцлогтой гэдгийг аймгийн ЭМГ-ын дарга Ж.Од онцоллоо.
Сумын иргэдийн эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн иж бүрэн үзлэг оношлогооны ажлыг аймгийн Засаг даргын санал санаачлагын үндсэн дээр ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн хамт нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулан явуулж байна.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Дулаанхаан тосгонд зохион байгуулан явуулж байгаа энэхүү сумын иргэдийн эрүүл мэндийн цахим санг бүрдүүлэх “Халдварт болон халдварт бус” өвчний эрт илрүүлгийн иж бүрэн үзлэг оношлогооны нээлтийн арга хэмжээнд оролцлоо.
Ч.Отгонцэцэг