ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүдийг танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. -Өнөөдөр болох үйл явдал-
08:30 цагт: Засгийн газрын хуралдаан болно.
09:00 цагт: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал:
Сэтгүүлчийн хандлага, үнэлэмж, боломж” сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар зочид
буудлын “Grand Venue” танхимд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 11 сарын үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний Статистикийн Хорооны хурлын танхимд болно.
11:00 цагт: Олон овоотын зээлийн авлагыг барагдуулах
боломж, нөхцлийн талаар Зоос банк, Хадгаламж банк дахь Банкны эрх хүлээн
авагчаас хэвлэлийн хурал Монголбанкны Г байранд хийнэ.
19:00 цагт: Л.В.Бетховены 255 жилийн ойн концерт Уран зургийн галерейд болно.
Үзэсгэлэн:
-“Өв, өлгий-3000” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 20-ныг хүртэл гарна.
-“Найм дахь удаагийн контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “Бий контемпорари” арт галерейд гарна.
-МУЭ-ийн уран бүтээлчид Ч.Болор, Н.Мөнхбат, Э.Төвшинтөр нарын хамтарсан “Created by mongolia” үзэсгэлэн “Монгол арт” галерейд энэ сарын 31-нийг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-ОХУ-ын Сочи хотод өсвөрийн жүдочийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Ulaanbaatar