ӨМНӨГОВЬ: Шатрын түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын даргын ивээл дор шатрын оюуны спортыг дэмжих, иргэдийн сэтгэн бодох чадвар, оюуны соёлыг хөгжүүлэх зорилгоор түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээнийг гурав дах жилдээ зохион байгууллаа.
Энэ сарын 20-21-нд болсон тус тэмцээнд 5-65 насны 60 гаруй тамирчин оролцож, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх
болон шатрын спортын олон улсын хэмжээний мастер Б.Халиун нар эхний нүүдлийг
хийжээ.
Аймгийн
аварга шалгаруулах тус тэмцээнийг классик болон түргэн тоглолт гэсэн хоёр төрлөөр
зохион байгуулж эмэгтэй ангилалд Б.Мичидмаа, эрэгтэй ангилалд Н.Батхолбоо
түрүүлсэн бол ахмад эрэгтэй ангилалд С.Цогхүү, ахмад эмэгтэй ангилалд А.Цэцэгмаа
нар тус тус шалгарчээ.
Харин
түргэн тоглолтын аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ангиллын тэргүүн
байрт ОУШХ-ны мастер С.Төгөлдөр, эмэгтэй
ангилалд ОУШХ-ны мастер Б.Халиун, хүүхдийн
эрэгтэй ангилалд Б.Энхмөнх, эмэгтэй ангилалд Д.Тэмүлэнгоо нар тэргүүлжээ.
Оюуны
спортын нэгэн төрөл болох шатар нь логик сэтгэлгээ, стратеги төлөвлөлт, тэвчээр
хатуужлыг хөгжүүлэхээс гадна иргэдийн оюуны соёлыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй
бөгөөд энэ зорилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж буйгаараа ач
холбогдолтой юм.
Ulaanbaatar