УВС: Шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 23
/МОНЦАМЭ/. Увс нуур, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө -25-30 градус, өдөртөө -15-20 градус, бусад нутгаар шөнөдөө
-19-24 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.
Өндөрхангай, Зүүнхангай,
Цагаанхайрхан, Өлгий, Өмнөговь, Наранбулаг, Завхан, Ховд сумын нутгаар салхины дундаж хурд 5-10 м/с, их хурд нь 12-14 м/с хүрч ширүүссэн бол бусад нутгаар 2-9 м/с хүрчээ.
Хяргас 24 см, Малчин
22 см, Баруунтуруун 17 см, Зүүнговь 13 см, Тэс, Улаангом, Өндөрхангай 9 см, Цагаанхайрхан 7 см, Сагил 5 см, Давст,
Зүүнхангай, Түргэн 3 см, Завхан 2 см, Наранбулаг, Өлгий 1 см, Ховд,
Өмнөговь 0.5 см цасан бүрхүүлтэй байгаа бол Бөхмөрөн суманд цасан бүрхүүл тогтоогүй байна.
“Улаангом орчмоор өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-5 м байна. Шөнө агаартаа -28.2 градус, хөрсөндөө -28.4 градус хүйтэн хоносон.
Энэ долоо хоногт аймгийн ихэнх нутгаар солигдмол үүлтэй,
цас орохгүй. Салхи 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 10-12 метр хүрч
ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр байна” хэмээн аймгийн
УЦУОШТ-ийн Синоптик инженер
М.Мөнх-Эрдэнэ
хэллээ.