Соронзон шуургатай өдрүүдийн тоо эрс нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /TASS/. Энэ онд Дэлхий дээр соронзон шуурга болсон өдрүүдийн тоо сүүлийн 10 жилийн хамгийн дээд үзүүлэлтэд, геосоронзон орон тогтворгүй болсон өдрүүдийн нийт тоо сүүлийн 20 жилийн дээд үзүүлэлтэд тус тус хүрсэн байна. Энэ тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны астрономийн лаборатори мэдээлжээ.
Он гарснаас хойш соронзон шуурга 69 удаа ажиглагдсан нь 2024 оны 44 удаатай харьцуулахад их байна. Kp индекс 4 ба түүнээс дээш түвшинд (шар ба улаан) хүрсэн геосоронзон орны тогтворгүй өдрүүдийн тоо эрс нэмэгджээ. Ийм өдрүүд 164 удаа бүртгэгдсэн нь 2024 оныхоос /94 өдөр/ 75 хувиар олон байна.
Ulaanbaatar