COP17-ийн хүрээнд Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг таниулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. НҮБХХ, Их Британийн Элчин сайдын яам, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг (SIDA), YECAP-ийн дэмжлэгтэй газар ба уур амьсгал дахь задуучуудын манлайллын асуудлаарх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг COP17-ийн талаарх мэдлэг, ойлголтыг
нэмэгдүүлэх, Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж
буй манлайллын үүргийг онцлон таниулахад чиглэжээ.
Мөн COP17-ийн хүрээнд зохион байгуулах
бодлогын үйл явц, нөлөөллийн үйл ажиллагаа, сайн дурын санаачилга, арга
хэмжээнд залуучууд оролцох бодит боломжуудыг тодорхойлон харуулснаараа онцлогтой.
Хэлэлцүүлэгт их, дээд сургууль, төрийн бус
байгууллага, МУЗН-ийн залуучуудын сайн дурын төлөөлөл оролцож, COP17-ийн талаар мэдээлэл авч, санал
санаачилгаа хуваалцан, уур амьсгалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадварыг
хөгжүүлэх зорилготой Movers Workshop-д хамрагдав. Энэхүү үйл ажиллагаа нь COP17 болон
цаашдын шийдвэр гаргах үйл явцад залуучуудын илүү хүчтэй сүлжээ, тогтвортой
оролцоог бий болгох шинэ эхлэлийг тависан гэдгийг зохион байгуулагчид
тодотгов.

Ulaanbaatar