Илрээгүй хулгайн хэргүүдийг сэргээн шалгаж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 12:27:34

Дундговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг, Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасагтай хамтран  “Хулгайн илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн хавар малчдын өвөлжөө, хаваржаан дахь байшингаас эд зүйл хулгайлсан хэрэг ялангуяа төв зам дагуух сумдын нутгаар хэд хэдэн удаа гарсан. Тухайн үед эзэн холбогдогч нь тогтоогдоогүй ч эдгээр хэргийг нэгдсэн арга хэмжээний хүрээнд сэргээн шалгаж, Улаанбаатар хотод ажлын хэсэг нэг бус удаа ажилласан байна. Үүний дүнд өвөлжөө, хаваржааны байшингаас малчдын эд зүйлс хулгайлсан 4 хэргийг илрүүлжээ. Одоогоор мөн хулгайн 8 хэргийг сэргээн шалгаж байгааг Цагдаагийн газраас мэдээллээ.

Сүүлийн таван жилд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж, эзэн холбогдогч тогтоогдоогүй байгаа 90 гаруй хэрэг бий бөгөөд дийлэнх нь хулгайн хэрэг байдаг ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news